Ажлын тодорхойлолт
Үүрэг, хариуцлага болон ажлын агуулга
Өдөр тутмын үйл ажиллагаа
- Showroom-ийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах
- Ажлын орчин, цэвэрлэгээ, тохижилт, тавилга, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт тавих
- Автомашины түлхүүрийн хадгалалт, олголт, буцаалт болон бүртгэлийг хариуцах
- Туршилтын жолоодлогын автомашины бэлэн байдал, ашиглалтын хуваарь, засвар үйлчилгээ, цэвэрлэгээг зохион байгуулах
Үйлчилгээний чанар ба ажилтнууд
- Харилцагчийн үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хянаж, ажилтнуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ авах
- Ажилтнуудын сургалт, чиглүүлэх хөтөлбөрийг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах
- Ажилтнуудын дүрэмт хувцас, ажлын хэрэгцээний хангамжийн хэрэгцээг тодорхойлж, захиалга, хуваарилалтыг зохион байгуулах
Төсөв ба худалдан авалт
- Хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалын худалдан авалт, үйлчилгээний зардлыг төлөвлөж, батлагдсан төсвийн хүрээнд гүйцэтгэлд хяналт тавих
- Харилцагчийн бэлэг, урамшууллын бүтээгдэхүүний хэрэгцээг төлөвлөж, батлагдсан төсвийн хүрээнд захиалга, татан авалт, хадгалалт, олголт болон үлдэгдлийн бүртгэлийг хариуцах
Хамтын ажиллагаа ба сайжруулалт
- Бусад хэлтэс, нэгжтэй хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог хангах
- Үйл ажиллагааны доголдлыг шуурхай шийдвэрлүүлж, журам, заавар, үйл явцыг боловсронгуй болгох санал, төсөл боловсруулан, батлагдсан сайжруулалтыг хэрэгжүүлэх
- Харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах санал, гэрээний төсөл бэлтгэж, холбогдох нэгжээр хянуулан, батлагдсан эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих
Дотоод ажил ба баримт бичиг
- Хэлтсийн дотоод хурал, уулзалт, арга хэмжээ болон бусад ажлыг төлөвлөж, зохион байгуулан, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах
- Албан бичиг, тайлан, төлөвлөгөө болон үйл ажиллагаатай холбоотой бусад баримт бичгийг боловсруулж, холбогдох журмын дагуу бүртгэн хөтлөх, тайлагнах