Ажлын тодорхойлолт
Үүрэг, хариуцлага болон ажлын агуулга
Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, автомашины загвар, техникийн мэдээлэлд үндэслэн тохирох сэлбэг, хэрэгслийг зөв тодорхойлж, мэргэжлийн зөвлөгөө өгөх; Сэлбэг, дагалдах хэрэгслийн борлуулалт хийх, захиалга хүлээн авах, үнийн санал болон шаардлагатай мэдээллээр хангах; Сэлбэгийн каталог, систем ашиглан сэлбэгийн код, нийцэл, үнэ, үлдэгдлийг үнэн зөв шалгах; Нөөцөд байхгүй сэлбэгийн захиалгыг бүртгэж, захиалгын явц болон ирэх хугацааны талаар үйлчлүүлэгчид мэдээлэх; Засвар үйлчилгээний багтай хамтран шаардлагатай сэлбэгийг зөв, шуурхай нийлүүлэх, засварын үйл ажиллагааг дэмжих; Сэлбэгийн борлуулалт, олголт, захиалга болон холбогдох бүртгэл, баримт бичгийг үнэн зөв хөтлөх; Тоёотагийн оригинал сэлбэг, дагалдах хэрэгслийн онцлог, давуу тал, зөв хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх;